Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын дунд анх удаа
“ARJ Cup” халз барилдаан болсон билээ. Энэхүү тэмцээний түрүү байрыг З.Дүвчин,
Н.Түмэннаст дасгалжуулагчтай, С.Батцэцэг тэргүүтэй “Хилчин” багийн тамирчид
хүртэж аваргын цом, 10 сая төгрөгийн эзэн боллоо. Түрүү байрыг хүртсэн “Хилчин”
багийн тамирчин Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгтэй хийсэн
сонирхолтой ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай. Тэрээр
“Тив, дэлхийн аварга болчихлоо. Одоо олимпийн аварга болох л миний туйлын
зорилго болоод байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Дэлхийн хошой аварга
С.Батцэцэг спортын оны шилдэг тамирчинд олгодог “Бөртэ чоно” наадмын Гран приг
хүртэх хамгийн магадлалтай тамирчин гэгдэж байгаа билээ.