Categories
мэдээ нийгэм

Иргэд худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцааж авахаар болжээ

Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн та худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах боломж нээгдэж байна. Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэгбүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой юм байна. Нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай бөгөөд урамшуулал нь мөнгөн шагнал байх аж. Сугалаа нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгаажих бөгөөд ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм байна.

Иргэн бүр сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох аж. Эсвэл дараагийн оны эхэнд ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой юм байна. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа нь бол сар тутамд явагдах юм. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *