Categories
гадаад мэдээ

Зимбабвед төрийн эргэлт гарч, Роберт Мугабегийн эхнэр эрх мэдлийг авчээ

Өмнөд Африкийн Зимбабве улсад төрийн эргэлт гарчээ. Тодруулбал, Зимбабвегийн тэргүүн Роберт Мугабе эрх мэдлээ алдаж, харин түүний оронд эхнэр нь болох Грэйс Мугабе төрийн эрхийг гартаа авсан байна. Энэ тухай сөрөг хүчин нь мэдээлэв. Өдгөө 91 настай Ерөнхийлөгч Р.Мугабегийн эхнэр ордны хувьсгалын дараа эрх мэдлийг гартаа авч, улмаар тэргүүлэгч намын гишүүд албан тушаалын төлөө уралдаж, Засгийн газрынх нь ажил зогсонги байдалд оржээ. Энэ тухай Морган Цвангри хэлэхдээ “Бүгд л энэ ядарсан хүний эрх мэдлийг хэн авахад анхаарлаа хандуулж, хэн ч эх орондоо тулгамдаж байгаа асуудалд шийдвэр гаргахгүй байна” гэв.

Грэйс Мугабе нь сүүлийн хэдэн сарын дотор Зимбабвегийн улс төрд чухал дүр болон гарч ирсэн бөгөөд тэрбээр энэ сард тэргүүлэгч намын томоохон албан тушаалыг авч орон нутгаар явж ард иргэдтэй уулзалт хийн бэлэг сэлт тараасан байна.
Роберт Мугабегийн хувьд эрүүл мэндийн болон сэтгэл санааны хэцүүхэн байдалд ороод удаж байгаа. 10 сарын сүүлээр гэхэд Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модитой гар барих гэж байгаад унахад нь бие хамгаалагчид нь түүнд тусалсан юм. Мөн түүнээс сарын өмнө Парламентын нээлтэн дээр өөрөө ч мэдэлгүй буруу илтгэлээ уншсан. Мугабе нь 2018 оны Ерөнхийлөгчийн сонгууль болтол тэргүүлэх намыг урдирдах байсан ба тэр үед 94 нас хүрэх юм.
Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар өөр хоорондоо ингэж эрх мэдлийн төлөө уралдаж байгаа нь намыг хоёр хувааж болзошгүйг анхааруулсан ч арми тэргүүлэгч Emmerson Mnangagwa болон Грэйс Мугабе хоёр нь өөрсдийн багуудыг бүрдүүлээд байгаа юм. Роберт Мугабегийн эхнэр Грэйс Мугабе нь ихэвчлэн өөрийгөө залуу удирдагчдаар хүрээлүүлж чадсанд хэвлэлийнхэн G-40 хэмээх нэр өгчээ. Гэхдээ түүнд олон нийт тийм ч сайн хандлагатай биш байгаа, учир нь улсынх нь эдийн засгийн асуудал хүндхэн байхад олон удаа гадагшаа явж шоппинг хийсэн байна.
Өнгөрсөн мягмар гаригт Зимбабве нь Хятадын юанийг долларыг орлох валютын нэг болгоно гэдгээ зарласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *