Categories
мэдээ улс-төр

Сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал хойшилжээ

ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байгаа. ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тухайн үед “Г.Батбаяр Р.Бурмааг төрсөн нутгаа зарсан худал мэдээллийг олон нийтэд түгээж байна” гэсэн тайлбарыг хийж байсан.

Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс байр сууриа илэрхийлсэн нь өдгөө шүүхэд дуудагдахад хүргээд байгаа юм.

Юутай ч ХХАА-н сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал энэ долоо хоногт болох байсан ч шүүх хурал ирэх нэгдүгээр сарын 23-ныг хүртэл хойшилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *