Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлаг Азийн 6 хотод Монгол Улсаа сурталчилжээ

Улиран одож буй 2015 онд Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян дахь ЭСЯ-уудтай хамтран “Азийн авьяастнууд-2015” тэмцээний II байрын шагналт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг энэ хотуудад амжилттай зохион байгуулсан байна.

Мөн Австралийн Сидней хотод тус тоглолтыг хөтөлбөрийн дагуу сонирхуулж, олон мянган гадаадын иргэдэд Монгол Улсаа сурталчилан таниулжээ. Энэ нь 2015 онд Гадаад хэргийн яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран гадаад сурталчилгааны арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах боломжийг эрэлхийлэн ажилласны үр дүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *