Categories
мэдээ нийгэм

Ломбарднуудаас зөрчил илэрчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Улсын хэмжээнд 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх газар байдаг бол Улаанбаатар хотод 560 байна.

Шалгалт хийх үеэр дараах зөрчлүүд илэрчээ.

Тодруулбал, иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа борлуулсан эд зүйлийн үнийн дүнгээс зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийг суутган зөрүүг буцаан олгодоггүй нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг тус тус зөрчжээ.

Иймээс ШӨХТГ-аас дээрх зөрчлүүдийг арилган хэрэглэгчтэй байгуулж буй гэрээг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS:5274-2003 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаарзөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн 2015 оны 2/112 тоот албан шаардлага, мөн Улсын байцаагчийн 2015 оны 2/32 тоот дүгнэлтүүдийг тус тус хүргүүлж ажилласан. Мөн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тухайн асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллан, тайлагнах талаар чиглэл өгч, зөвлөмж, албан бичгийг хүргүүлж, биелэлтийг гаргуулж ажиллав.
Энэхүү тайлангаар нийт 10 аймгийн Засаг даргын тамгын газар, 5 Дүүргийн тамгын газруудаас тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан талаар тайлагнасан байна. Тухайлбал Иргэний хууль, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын зүйл заалтуудыг мөрдүүлсэн, хэрэглэглэгчидтэй байгуулж буй гэрээнүүдийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчлүүлсэн, холбогдох хууль тогтоомжуудын дагуу гарын авлага бэлтгэн тараасан, сургалт зохион байгуулсан, орон нутгийн цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээлэл бэлтгэн байршуулсан зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

ШӨХТГ-аас Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч нарт холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, сургалт зохион байгуулж ажилласан. Мөн Баянгол дүүрэгтэй хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн аж ахуй эрхлэгчдээс, зөрчил дутагдлаа арилгасан талаар албан бичгүүдийг ирүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *