Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.Түүнийг Зам, тээврийн сайд М.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан байна.

БНСУ-ын Ерөнхий сайд Монголд хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй БНСУ-ын Ерөнхий сайдын хоёр дахь удаагийн айлчлал болж байгаа бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *