Categories
мэдээ нийгэм

Хайгуулын лицензийн өргөдлийг энэ оныг дуустал авахгүй

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг өчигдрөөс зогсоожээ. Энэ оныг дуустал тодорхой шалтгааны улмаас ийнхүү өргөдөл хүлээн авахгүй гэнэ.

Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн билээ. Мөн Экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасаж өөрчлөлт оруулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж байгаа гэнэ. Иймээс лицензийн өргөдөл авах хугацааг түр зогсоосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *