Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12
дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын
үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий
сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа
хийгдэж буй 2 дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын
хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж
байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж
үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг
байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны
харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *