Categories
мэдээ улс-төр

МАН-ын нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг сонгов

Монгол ардын намын III бага хурал өчигдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн тоог арван хүнээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. УИХ болон НИТХ дахь бүлгийн төлөөлөл, МАН-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг оруулж Удирдах зөвлөлдөө нэмж оруулжшүүн ээ. Тодруулбал, УИХ-ын гиСү.Батболд, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ө.Энхтүвин, МАН-ын ахмадын холбооны дарга С.Төмөр-Очир,МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Гантулга,УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, НИТХ-ыг төлөөлөн НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм байна. МАН-ын Удирдах зөвлөлд бүх үеийн төлөөлөл, УИХ болон НИТХ дахь бүлгийн төлөөллийг багтааснаар үзэл бодлын хувьд зөрчилдөөнгүй байна гэж МАН-ын бага хурлын гишүүд үзжээ.

Мөн бага хурлаар НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нарийн бичгийн даргаар сонгов. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *