Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд иргэдээс санал асуулга авна

Нийслэл 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлэхээр болсон билээ. Энэ амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 12, 13 ны өдрүүдэд иргэдийн дунд санал асуулга явуулахаар болсон байна. Анх хотын харьяалалтай 1600 иргэнээс 800-г нь түүврийн аргаар сонгож, түүнээсээ дахин 400 иргэнийг түүврийн судалгааны аргаар шигшиж, цаашид Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүдэд саналыг нь тусгахаар болжээ.

Зөвлөлдөх санал асуулга” бол санамсаргүйгээр хотын зах, төвд амьдардаг, эрэгтэй, эмэгтэй, насны байдлыг ч тэнцвэртэйгээр сонгосон 400 иргэнээ 2030 он хүртэл хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх шат шатны мэдээллээр хангажээ.

Иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал:

-Улаанбаатар метро,

-Туул усан сан цогцолбор,

-Туулын хурдны зам,

-Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк,

-Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк,

-Эко парк байгуулах,

-Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах,

-Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт,

-Угсармал орон сууцын барилгын дулааны алдагдлыг бууруулах,

-“Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах,

-Монгол наадам цогцолбор,

-Экологийн коридор байгуулах,

-Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах,

-Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна. Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ. Иймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *