Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд “Ардчилсан хувьсгал 25 бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор баганат танхимд өнөөдөр боллоо.
Гэрэл зургийн үзэсгэлэнгийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэлэхдээ “Энэ 25 жилийн хугацаанд Монгол Улсын өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулж харуулахыг оролдсон. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нэлээд их. 2012-2015 оны хугацаанд Чингис бондын хөрөнгөөр маш олон бүтээн байгуулалт явагдсан нь энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Тухайлбал гудамж төслийг хүн бүр мэднэ, найман хувийн зээлийн хүрээнд олон хороолол боссон. Мөн ТҮЦ машиныг нэвтрүүлж, 46 үйлчилгээг энэ машинаас авдаг болсон. 2566 км зам тавьсан нь өмнөх 15 жилийн хугацаанд тавьсан замаас гурав дахин илүү байгаа юм.” гэсэн юм.
Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 25 жил, Ардчилсан нам байгуулагдсаны 15 жилийн ой тохиож буй билээ.