Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа дагах барилдаан хийнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох
“Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж
байна.

Өнөөдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд
дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа торгуулийн тойрогт барилдахаар
үлдлээ. Тэрбээр “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлсэн. Улмаар
ОХУ-ын Пари Суракатоваг ялсан ч Нидерландын А.Ван Емденд хожигдон дагах
тойрогт Австралийн Катарина Хаескертэй барилдахаар оноолт таарлаа.
Түүнийг ялвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд
гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр,
эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт
ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *