Categories
гадаад мэдээ

Бээжингийн утааг соруулж шүүгээд тоосго хийсэн байна

Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ арванхоёрдугаар сарын 1-нд хэвийн хэмжээнээс 40 дахин ихэссэн байна. Үүнээс үүдэн 2100 гаруй үйлдвэрийг хааж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж, зарим онгоцны нислэгийг цуцлахад хүрсэн тухай мэдээлсэн. Агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, уушги, тархины цус харвах зэрэг өвчнөөр Хятадад өдөрт 4000 орчим хүн хорвоог орхидог гэх судалгааг байдаг аж.

Хятадын засгийн газар өнгөрсөн онд агаарын бохирдолтой “дайн” зарлаж байв. Бээжин хүлэмжийн хийг бууруулах зорилгод хүрэхэд 6.6 их наяд ам.доллар зарцуулна хэмээн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрт оролцогч албаны хүн мэдэгдэж байв.

Улмаар Хятад өнгөрсөн онд нийт 27 сая тонн төмөр боловсруулах хүчин чадал бүхий хуучирсан төмрийн үйлдвэрүүдийг хаажээ. Мөн 42 сая тонны хүчин чадал бүхий хуучирсан цементийн үйлдвэрүүдийг хаасан юм. .

Хятадын засгийн газраас нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд ирэх 10 жилд түүхий нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй. Одоохондоо нүүрс Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн гуравны хоёрыг бүрдүүлсэн хэвээр. Харин 2020 он гэхэд тус улсын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг боловсруулсан нүүрс бүрдүүлэх гэнэ.

Тэгвэл Хятадын иргэн Ван Рензенг 2013 оноос хойш “нэг залуу-утааны эсрэг” кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн байна. Тэрбээр утаагаар тоосго бүтээж болно хэмээн өнгөрсөн долдугаар сард нэгэн рестораны эзэнтэй 10 мянган юаниар мөрий тавьсан аж. Үүний дараа Ван Рензенг Шанхайн цахилгаан барааны үйлдвэрээс 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогчийг захиалан өвлийн улирал эхлэхийг хүлээжээ. Өвөл болж саарал утаа Бээжинг бүрхэж эхэлмэгц тэрбээр агаар соруулах ажилдаа орсон байна. Бээжингийн хамгийн их бохирдолтой өтгөн саарал утаатай хэсгээр 100 хоногийн турш агаар соруулжээ. Үүгээрээ тэрбээр Бээжинд агаарын бохирдол хэрхэн дээд цэгтээ хүрснийг дэлхий дахинд маш тодоор нотлон харуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *