Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн ярилцлагыг уншаарай

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр
ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум
төгрөгийг завшсан хэмээн шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгэсэн. Цагдан хорих төвд
хоригдож байгаа түүний бие муудаж, улмаар хорихын эмнэлгээр эмчлүүлэхээс
татгалзсан гэсэн мэдээлэл гарсан. Өмгөөлөгчийнх нь ярьснаар түүний биеийн
байдал өнгөрсөн долоо хоногт бие муудаж, бөөр нь өвдөж нүүр нь хавагнасан байдалтай
байжээ. Өмнө нь хоригдох үедээ бөөрний дутагдалд орох эрсдэл үүсч байсан байна.
Ц.Цэрэнжээ өмгөөлөгч Л.Гансүхийн эрүүл мэндээрээ хохирч байгааг мөрдөн
байцаагч, прокурор, шүүгч нар мэдэж, хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа
илэрхийлсэн юм. Давж заалдах хурлын тов одоогоор гараагүй байгаа аж. Та энэ
талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *