Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Тэрээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд орны хүнийг нь одоог хүртэл томилоогүй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн юм Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байсан ч татгалзсан хариуг ирүүлжээ.
Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.