Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан бөгөөд 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Арбитрын тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хэд, хэдэн чухал төслүүд хэлэлцэгдэх аж. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Шадар сайд танилцуулах юм байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Нялх балчир насны хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Ц.ОЮУНБААТАР

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

С.БАЯРЦОГТ

Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

С.БАЯРЦОГТ

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай

С.БАЯРЦОГТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Үндэсний архивын сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.ДОРЛИГЖАВ

Арбитрын тухай хуулийн төсөл*

Д.ДОРЛИГЖАВ

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл*

Н.БАТЦЭРЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай*

Ц.ЦОЛМОН

Төрийн өмчит холдинг компанийн тухай хуулийн үзэл баримтлал*

Р.ЖИГЖИД

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Малчдын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл

С.ЭРДЭНЭ

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн болон Засгийн газрын 2015 оны 292, 293 дугаар тогтоолуудын биелэлтийн тухай

Ц.ОЮУНБААТАР

2015 оны 3 дугаар улиралд иргэд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай

С.БАЯРЦОГТ

2015 оны ургац хураалтын дүнгийн тухай

Р.БУРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *