Categories
гадаад мэдээ

К. Илюмжинов “хар жагсаалт”-д оржээ

АНУ-ын Сангийн яам Сирийн эрх
баригчдад Исламын улс бүлэглэлээс газрын тос худалдан авахад нь тусалсан гэх
үндэслэлээр Оросын зургаан компани, дөрвөн хүний эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Энэ талаар ВВС уламжилсан байна. “Хар жагсаалт”-д Халимагийн Ерөнхийлөгч асан,
Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) тэргүүн Кирсан Илюмжинов болон “ОХУ-ын
санхүүгийн холбоо” банкны ТУЗ-ийн дарга Мудалал Хури нар багтжээ. К.Илюмжиновын
хувьд 2013 оноос “ОХУ-ын санхүүгийн холбоо” банкны хувьцаа эзэмшигч болсон
билээ. Дээрх хуулийн этгээд болон хувь хүний мэдлийн АНУ-д буй хөрөнгийг
битүүмжилж, тус улсын иргэдийг тэдэнтэй арилжаа хийхийг хоригложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *