“Авьяаслаг монголчууд”
шоуны финалын шатнаас үзэгчдийн саналаар шилдэгт шалгарсан ч шүүгчдийн
шалгаруулалтаар хасагдсан “Нарны охид” хамтлагийн багш Б.Түмэнжаргалтай
ярилцлаа. Шоуны шалгаруулалтын өмнө охидын нэг нь түлэгдэж, нугарах боломжгүй
болсныг эмч дуулгасан гэнэ. Гэсэн ч охин тэмцээндээ орно гэсээр орсон тухай,
хэрхэн тэвчээр гаргасан талаар багш нь ярилаа. Мөн шоуны талаар ямар бодолтой
байгаагаа ч нуугаагүй. Ярилцлагын дэлгэрэнгүйг маргаашийн дугаараас уншина уу.