Categories
мэдээ нийгэм

Гадаадад 193 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зарладаг хэвлэлийн цаг мэдээллийг өнөөдөр хийлээ. Энэ үеэр гадаадад ял эдэлж буй монгол иргэдийн сүүлийн үеийн тоо баримтыг өгсөн юм.2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар хилийн чанадад 107 монгол иргэн ял эдэлж байна. Тухайлбал, 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа аж. Харин 193 хүн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ.

Мөн энэ үеэр Австралийн Сидней хотод хэрэгт холбогдон саатуулагдаж буй хоёр монгол иргэний талаар мэдээлэл өгсөн юм. 21 настай Б, 22 настай Т нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 19-нд болсон байна. Улмаар нотлох баримт хангалтгүй гэж үзэн энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Одоогоор дараагийн шатны шүүх хурал тодорхой болоогүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *