Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Хууль, эрх зүйн газар нь энэ сарын 7-нд 45 сая төгрөг, маргааш нь буюу 8-нд 34 сая 200мянган төгрөгийг Д.Минжмаа гэх өмгөөлөгчид шилжүүлжээ. Энэ нь тус газрын “Шилэн дансан”-д бичигдсэн байна.
ИНЕГ нь дотооддоо хууль зүйн хэлтэстэй ч ямар учраас өндөр үнээр өмгөөлөгч хөлсөлсөн бэ гэдэг нь олны анхаарал татаж эхлээд байна