Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

NBA-ийн шинэ улирал хаяанд ирлээ

Цаг хугацаа хичнээн хурдан өнгөрнө вэ. Бид саяхан л “Голден Стэйт Уорриоз”, “Кливленд Кавалерьз” багуу­дын халз тулааныг шимтэн үзэж Стеф Карригийн оновчтой шидэлт, уран хууралт, Леброн Жэймсийн дайчин тоглолтыг бишрэн аль нэг багийг нь чадлынхаа хэ­рээр дэмжиж хашгирч байсан биш бил үү. Тэгвэл тэд аль хэдийнэ ялагчаа тодруулаад ээлжийн амралтаа эдлээд одоо шинэ улирлын өмнөх сорилт, хяналтын тоглолтуудаа хийж багийн бүрэлдэхүүнээ сольж, дахин нэг шинэ оргилын төлөө тэмцэх эхлэлээ бүтээгээд явж байх юм.

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг буюу НБА-ийн шинэ улирал энэ сарын 27-нд эхэлнэ. Уламжлал ёсоор эхний тоглолтыг өнгөрөгч оны аварга болсон багийн талбай буюу “Голден Стэйт Уорриоз”-ын нутагт эхлүүлэх бөгөөд өнгөрөгч улирлын одууд болох Карри, Томпсон, Игуадала зэрэг сагсан бөмбөгчид мөрөөдөл болсон бөгжөө хуруундаа зүүнэ дээ. Улирлын тэмцээн 2016 оны дөрвөн сарын 13 хүртэл үргэлжилж дуусах ба тэр сарынхаа 16-наас плэй-офф-ын тоглолтууд эхлэх хуваарь гарсан байна лээ. Нийт зургаан бүсэд хуваагддаг 30 баг элдэв шилжилт хөдөлгөөнөө дуусгаж багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын “гал тогоо”-гоо янзалж дуусчихсан гэж байгаа. Өнгөрөгч улиралд гэмтлийн улмаас олигтой тоглож чадаагүй Кевин Дюрант, Кобе Брайант, Кармело Энтони, Пол Жорж зэрэг одууд гэмтлээ бүрэн эдгээж алдсан нэр хүндээ сэргээхэд бэлэн болсноо илэрхийлж байгаа. Өнгөрөгч улирлын төгсгөлд нийтдээ таван баг дасгалжуулагчаа сольсон.

Эдгээрийг дурдвал “Денвер Наггетс” Мелвин Хантыгаа халж Майкл Мэлоуныг, “Нью-Орлеан Пеликанс” Монти Уильямсыг Элвин Джентриг, “Оклахома-Сити Тандер” Скотт Бруксыг халж Билли Донованыг, “Орландо Мэжик” Жеймс Боррегог халж Скотт Скайлз, “Чикаго Буллз” Том Тибодог халж оронд нь Фред Хойбергоор багаа удирдуулахаар томилжээ.

Эдгээрээс “Чикаго”-гийн Том Тибодо, “Оклахома”-гийн Скотт Брүүкс нарын хувьд жаахан харамсмаар. Багийн лидерүүд нь гэмтлээс салахгүй ээлж дараалан жагсаалаас гарч байхад эдгээр дасгалжуулагч нар үнэхээр хичээж ажилласан ч гэлээ багийн эздээс хангалтгүй гэх үнэлгээ авсан бололтой, явцгааж байна. Гэхдээ тэд нэг их удаан ажилгүй яваад байхааргүй өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд л дээ.

Сагсан бөмбөгчдийн хувьд ч гэлээ шилжилт хөдөлгөөн их байлаа. Энэ жилээс эхлэн НБА-ийн багуудын цалингийн дээд хязгаар ахьсан тул багийн эздийн “гар тэнийж” нэлээд бийлэгжүү загнасан бөгөөд үүний үр дүнд ч сагсчид багуудаа овоо гайгүй сольцгоолоо.

Үүнийг дараахь хүснэгтээс харна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *