Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг автозамын шинэчлэл болоод Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцжээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын 40, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Чех улсын дангаараа болон хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай 2100 гаруй ажилчид, инженерүүд оролцож, өдөрт 220 гаруй машин техник ажиллаж байгаа аж. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд ч төсөлд оролцож байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат танилцууллаа. Төслийн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байна, ажил төлөвлөгөөт хугацаанаас өмнө яваа, нийт ажилчдын 85 хувь нь монголчууд байгааг тэрээр хэллээ.

Өндөрдов жуулчны баазаас Хөшигийн хөндий хүртлэх 9,1 км автозамын ажил ирэх хавар эхэлн гэдгийг албаныхан мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *