Categories
мэдээ спорт

Д.Сэрээтэрийн нэрэмжит тэмцээн болно

Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэрийн нэрэмжит чөлөөт бөхийн 74 кг-ын аварга шалгаруулах тэмцээн болно.

Уг тэмцээнийг ахмад тамирчдаа алдаршуулах, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Төв аймгийн Лүн сумыг сурталчлах өдөр буюу энэ сарын 24-ны өдөр Зуунмод хотын спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд 74 кг-ын жингийн бөхчүүд оролцоно. Бөхчүүдийн жинг есдүгээр сарын 23-ны өдрийн 16:00-18:00 цагт бэлтгэлийн өрөөнд үзэж мандат олгоно. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна гэж зохион байгуулах комиссоос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *