Categories
мэдээ спорт

“Рио-2016”-д өрсөлдөх чөлөөт бөхийн тамирчдын нэрс

“Рио-2016” Олимпийн наадмын эрх авах боломжийг нэг л татамигаас олгож байгаа Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena”-д үргэлжилж байна. Одоогоор манай тамирчдаас хүрэл медалийн төлөө өрсөлдөж буй МУГТ О.Насанбурмаа олимпийн эрхээ аваад байна. Тэгвэл ирэх олимпод өрсөлдөх бөмбөрцгийн хүчтэнүүдийн нэрсийг хүргэж байна.

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд барилдах эрх авсан бөхчүүдийн нэрс:


Эмэгтэй
48 кг-

1. Эри Тосакo, Eri Tosako /ДАШТ-ний мөнгө, 3 алтан медальт, оюутны Универсиад наадмын болон Азийн спортын наадмын аварга/
2. Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын болон европийн 3 удаагийн аварга/
3. Валентина Исламова, Valentina Ivanovna Islankva /ОХУ, европийн спортын наадмын хүрэл медальт/
4. Женивьева Моррисон, Genevieva Morrison /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Хью Ли, Hui Li /БНХАУ/
6. Жессика Корнелия Блашка, Jessica Cornelia Francisca Blashka /Голланд, ДАШТ-ний хүрэл медальт/

53 кг-

1. Саори Ёшида, Saori Yoshida /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга/
2. София Маттссон, Sofia Magdalena Mattsson /Швед, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Европийн спортын наадмын аварга/
3. Одинауо Адекуороуе, Odunayo Folasade Adekuoroye /Нигери, ДАШТ-ний хүрэл медальт/
4. Хью Чун Зхонг, Xue Chun Zhong /БНХАУ, азийн спортын наадмын хүрэл медальт/
5. Анжела Дороган, Anzhela Dorogan /Азербайжан/
6. Ёнг Мюн Сук, Myong Suk /БНАСАУ, ДАШТ-ний хошой хүрэл медальт/

69 кг-

1. Очирбатын Насанбурмаа, Ochirbat Nasanburmaa /Монгол, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө,
хүрэл, Универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой хүрэл медальт/
2. Наталья Воробьёва, Natalya Borovioba /ОХУ, олимпийн аварга, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны Универсиад наадмын аварга, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, Европийн спортын наадмын хүрэл медальт, европийн хошой аварга/
3. Сара Дошо, Sara Dosho /Япон, ДАШТ-ний мөнгө, хошой, хүрэл медальт, оюутны Универсиад наадмын аварга/
4. Фенг Зхоу, Feng Zhou /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн спортын наадмын аварга/
5. Алёнe Фокина, Aline Focken /ХБНГУ, ДАШТ-ний алт, хүрэл Европийн спортын наадмын хүрэл медальт,/
6. Анна Ева Мария Франссон, Anna Jenny Eva Maria Fransson /Швед, дэлхийн аварга/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *