2015 оны 8
дугаар сарын 29, 30-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын
Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 513 дуудлага мэдээ мэдээлэл
хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон
жолооч 5, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222 жолоочийг илрүүлж гарч
болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Маргааш буюу
2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох
гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган
зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан
МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж
байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй
хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын
хөдөлгөөнд оролцоорой.