Categories
мэдээ нийгэм

“PetroChina”-ийн ашиг буурав

“Газрын тос, байгалийн хийн олборлолтоороо БНХАУ-д тэргүүлэгч “PetroChina” компанийн ашиг энэ оны эхний хагаст 63 хувиар буурлаа” гэж “Блүүмбэрг” мэдээлэв. Тус компанийн цэвэр ашиг 25.4 тэрбум юаниар хэмжигдэж байгаа нь шинжээчдийн таамгаас доошилжээ.

Дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсч, БНХАУ дахь эрэлтийн өсөлт удааширсан зэрэг нь газрын тосны үнэ унах шалтгаан болсон. Үүнийг дагаад хайгуул, олборлолтоос орлого нь хамааралтай “PetroChina” компанийн санхүүгийн үзүүлэлт ч мөн буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тус компанийн тайланд дурдсанаар тайлант хугацаанд “PetroChina” -ийн борлуулалт 24 хувиар буурч, 878 тэрбум юань болж агшжээ. Мөн хөрөнгийн зардал нь 33 хувиар мөн буурчээ.

One reply on ““PetroChina”-ийн ашиг буурав”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *