Categories
мэдээ нийгэм

Маргааш тэмдэглэх ялалтын баярын хөтөлбөр

Монгол Улсын
Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны
ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг
Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Уг зарлигийн
дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх
ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.

Ойг угтан
түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах,
мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний
эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний
найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан
хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Ажлын хэсэг
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн
өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд
тэдгээрийн нэг хэсэг нь нийслэл болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад
зохион байгуулж байгаа юм. Сүхбаатар, Дорноговь аймгуудад ялалтын баярыг
өнгөрсөн долоо хоногт ёслол төгөлдөр тэмдэглэсэн.

Тэгвэл нийслэлд энэ сарын 28-нд буюу маргааш ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр Батлан хамгаалах яамныхан ажиллаж байна.

Баярын үйл ажиллагааны хөтөлбөр,

1.00-12.00
цагийн хооронд Зөвлөлтийн дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуков, Жанжин
Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд төр, засгийн удирдлага, БХЯ, ЗХЖШ-ынхан, ахмад
дайчид, манай улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, ард иргэд цэцэг
өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

14.00-17.00
цагийн хооронд Нийслэлийн Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн
концерт болно. Энэ үеэр Чөлөөлөх дайны үеийг илтгэх түүхэн бичиг баримт,
бүтээлүүд Соёлын төв өргөөнд дэлгэгдэх юм байна.

21.00-22.00 цагийн хооронд Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *