Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт иргэн О /24 настай, эмэгтэй/ өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна.
Түүний 1 дүгээр хавьтал бүхий нөхөр, 2 охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээнд дээж авчээ.
Иймээс энэ сарын 7-13 хүртэлх хугацаанд аймгийн төвийн Эрдэнэмандал багийн 9 дүгээр гудамж орчимд 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажилласан байна.
Зооноз өвчин судлалын үндэсний төвд ирсэн дээжийг шинжлүүлэхэд хариу ’сөрөг’ гарсан тул дахин давтан шинжилгээ хийгдэж байгаа юм байна.