Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уулчдын цогцос мөн эсэхийг таниулах ажиллагаа хийж байна

Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авиралт хийсний 100 жилийн өдөр тохиожээ. Энэ ойг тохиолдуулан мэргэжлийн уулчдын хэд хэдэн баг авиралт хийхээр Баян-Өлгий аймгийн нутаг дахь Алтай таван богдыг зорьсон байна. Мэргэжлийн уулчдаас гадна сонирхогчид явж авиралт хийсэн бөгөөд хоёр эмэгтэй, гурваг эрэгтэй хүнээс бүрдсэн таван хүнтэй баг сураггүй болоод байв. Тэд долдугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад, 12-ны өдөр Алтай таван богдод авиралт хийсэн боловч орой нь уулнаас бууж ирээгүй аж. Бусад багийнхан тэднийг бууж ирэлгүй, сураггүй болсон тухай мэдээллийг Онцгой байдлын газар өгч, хайх ажиллагаа эхэлсэн юм.

Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын долоон хүн уулчдыг хайж, Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон байна.

Онцгой байдлын ерөнхий газраас сая мэдээлэл хийж, “Алтай таван богдын Хүйтний оргилоос таван хүний цогцос олдсон. Тэдгээр цогцос сураггүй болсон уулчдынх мөн эсэхийг тогтоохоор цогцос таних шинжээчдийн баг ажиллаж байна. Цогцос таних ажиллагаа дууссаны дараа баттай мэдээлэл өгөх болно” гэв. Цогцсыг Баян-Өлгийгөөс нийслэл рүү зөөвөрлөхөөр өнөө өглөө 06.40 цагт нисдэг тэрэг явсан байна.

Ц.БУЛГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *