Categories
мэдээ нийгэм

Хурдаа тохируулж явахыг санууллаа

Баяр наадмын өдрүүдээр нөхцөл байдалдаа тааруулж хурдаа тохируулж явах хэрэгтэй байгааг ЦЕГ-аас сануулж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явах дээд хурдыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлж, осол гэмтэлд өртсөнийхөө дараа 80 км цагийн хурдтай явсан гэж худал хэлдэг аж. “Эвдрэл ихтэй, донсолгоотой зам дээр өндөр хурдтай явах нь аюултай. Баяр наадмын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй” гэж тус газраас сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *