Categories
мэдээ нийгэм

Шөнийн парадад 1800 алба хаагч алхана

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалыг уламжлал ёсоор долоо дахь жилдээ зохион байгуулан явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул, Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нийт 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Энэ жилийн онцлог нь цэргийн үлээвэр найрал хөгжмийг анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл цэргийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний ангиуд, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын хөгжимчид оролцох юм. Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн юм. Шөнийн ёслолын жагсаал 2015.07.07-ны 04.00 цагт буюу өнөө шөнө Чингисийн талбайд болно. Түүнчлэн энэ сарын 9-нд мөн адил бэлтгэл ажлын хүрээнд шөнийн цэргийн ёслолын жагсаалыг гүйцэтгэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *