Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар сүүлийн шатанд шалгарчээ

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын
хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал,
Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон.
Тэгвэл Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний
сүүлийн шатанд шалгарчээ.

Энэхүү уралдаанд нийтдээ 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны
шалгаруулалтаар шилдэг 24 оролцогч тунаж үлдсэн бөгөөд гала тоглолтоос
шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм. Уралдааны
тэргүүн байрын эзэн цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байрын эзэн долоон
сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *