Categories
мэдээ нийгэм

Аймгууд хэзээ наадмаа хийх вэ?

Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдлээ.
Наадмын өдрүүдэд их хотын утаа униараас холдож хөдөөр зорьдог наадамчин
олондоо зохиулаад аймгуудын баяр наадмын товыг танилцуулж байна. Энэ
жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаагаас гадна тус
аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх юм. Түүнчлэн Сүхбаатар,
Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сумд түүхт 90
жилийн ойгоо тэмдэглэх юм байна.

Архангай аймаг: Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

  • Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ой (VII.15-17)

Баян-Өлгий аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

  • Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа.

Баянхонгор аймаг: Хонгор нутгийнхны наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.

  • Баянлиг, Богд сумд 90 жилийн ой. (VII.29- VIII.01)

Булган аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.

  • Сайхан суманд 4 түмэн адууны баяртай. (VII.18-19)
  • Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой (VII.29-31)

Говь-Алтай аймаг: 2013 онд 90 жилийн ойгоо
тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долоодугаар сарын
7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт
ойтой сум байхгүй байна.

Говьсүмбэр аймаг: Тус аймаг баяр наадмаа Зүүн
бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд
зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ой нь тохиож
байгаа сум байхгүй.

Дархан-Уул аймаг: Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ.

Дорноговь аймаг: Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр
наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум
түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион
байгуулахаар болжээ.

Дорнод аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-нд болно. Харин сумдын түүхт ой баярууд олон байна.

  • Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ой (VII.15-17)
  • Хөлөнбуйр сум 60 жилийн ой (VII.15-17)

Дундговь аймаг: Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд наадна.

  • Баянжаргалан сум түүхт 90 жилийн ой. (VII.23-25)
  • Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохионо.

Завхан аймаг: Тус аймгийн баяр
наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд
энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.

Орхон аймаг: 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадна.

Өвөрхангай аймаг: Тус аймгийнхан долоодугаар сарын
10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин
суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг
наадам болох юм.

Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадна.

Сүхбаатар аймаг: Тус аймгийн зургаан сум түүхт 90
жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга,
Асгат, Баяндэлгэр сумд долоодугаар сарын 17-19-ний өдрүүдэд тэмдэглэх
аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар
болсон. (VII.25-26)

Сэлэнгэ аймаг: Сэлэнгэ аймгийн наадам долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд болно.

  • Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой. (VII.4-6)

Төв аймаг: Төв аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.

Увс аймаг: Тус аймгийн түүхт 90 жилийн ой долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.

  • Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт 90 жилийн ой (VII.18-19)

Ховд аймаг: Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

  • Буянт сум 90 жилийн ой. (IX.04-6)
  • Чандмань сум 90 жилийн ой (VII.25-26)

Хөвсгөл аймаг: Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ.

  • Төмөрбулаг сум 90 жилийн ой. (VII.19-20)
  • Цагааннуур сум 30 жилийн ой. (VII.10-11)

Хэнтий аймаг Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн
Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ойн
наадмууд долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд тохиох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *