Categories
мэдээ нийгэм

ҮЦХ-д хүүхдийн тоглоомын талбай байгуулна

Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулна

Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын
захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна. Тоглоомын талбайн тоног
төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай
зардлыг гаргахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/563 дугаар захирамж
гаргалаа. Захирамжийн дагуу гаалийн албан татварт шаардлагатай 23 902
211 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр
боллоо. Хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалтын ажлыг холбогдох хууль,
журмын хүрээнд стандартын дагуу хийж, гүйцэтгэхийг Үндэсний цэцэрлэгт
хүрээлэн НӨҮГ-т үүрэгт болголоо. Шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн
өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг
нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *