Categories
мэдээ нийгэм

Орон нутагт дахиад гүүр нуржээ

Говь-Алтай аймагт хур тунадас их хэмжээгээр орсны улмаас гүүр нуржээ. Тодруулбал ойролцоох Ховд аймгийн Дарви сумын Евийн гүүр нурж хот хоорондын зорчигч тээврийн автобусууд саатсан байна. Ховдоос ирж байсан гурав, Баян-Өлгий аймгаас ирж байсан хоёр автобус саатаад байгаа аж. Иймээс яаралтай арга хэмжээ авч саатсан автобусны зорчигчдыг төв суурин газар хонуулахыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Тус аймгийн онцгой байдлын албан хаагчдын хэлж буйгаар олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас нурсан гүүрийг засварлахад багагүй хугацаа шаардлагатай байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *