Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Хадны мангаанаас хотын мангаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентын танхимд хэлсэн үг бүрэн эхээрээ нийтлэгдлээ.

Уламжлалт “Өдрийн сурвалжлага” нүүрт Гэр хорооллыг барилгажуулах төсөл Улаанхуаранд амжилттай хэрэгжиж байгааг онцлов. Улаанхуаран хавь найман жилийн дарааорон сууцны том хороолол болж төрхөө өөрчлөх ажээ. Нэг, дөрөвдүгээр нүүрээс срувалжлагыг уншаарай.

Харин “Баримт, үзэл бодол” нүүрээс нийтлэлч Б.Цэнддоогийн “Хадны мангаанаасхотын мангаа” нийтлэлийг хүлээн авна уу.

Манай тусгай сурвалжлагч Я.Мөнгөнцэцэг Францын Страсбург хотоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын тухай мэдээлж буй. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол Улсыг бүтээсэн түүхтэйгээ ижил байр суурь эзлэхэд Европын парламент дэмжинэ гэлээ” хэмээн ярьжээ.

“Улс төр” нүүрт Д.Оюунхорол гишүүний “Ирэх долоо хоногоос Зайсангийн газрыгашиглах гэрчилгээг олгож эхэлнэ” хэмээх ярилцлагыг хэвлэлээ.

Элэгний С вирүсийг устгах Харвони эмийн нэг сарын хэрэглээ 400 ам.доллар гэнэ.

“Баримт үйл явдал” нүүрээс “Тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах эсэх нь тодорхойгүй байна” гэж Замын цагдаагийн газрын ахлах дэслэгч Д.Төрбатярилаа. Шийдвэр гаргах түвшний дарга нар энэ сэдвийг хэлэлцэж байгаа гэнэ.

“Уран бүтээлч” нүүрээс 25 жилийн ойгоо тэмдэглэж буй “Хөх тэнгэр” хамтлагийн гишүүн Б.Дашдондогтой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрбээр олон бүсгүйтэй хамтарч дуулсан ч сэтгэлд үлдсэн хамтрагч нь дуучин Сараа, Бүрнээбаяр нар гэнэ.

“Хакеруудын халдлагаас сэргийлж, сайтуудын хандалтыг түр зогсоожээ” мэдээллийг XV нүүрээс уншаарай.

Жүжигчин О.Цэнгэл: Боолын гэрээг үзээд аав маань охиноороо бахархаж байна гэсэн хэмээн ярьжээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг арванхоёрдугаар нүүрээс хүлээн авна уу.

Зуны халуунд яаж гоё харагдах талаар “Гоёл, соёл” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *