Categories
гадаад мэдээ спорт

“Кливленд” талбай дээрээ ялалт байгууллаа

“Кливленд”–“Голден Стэйт” 96:91 (24:20, 20:17, 28:18, 24:36) зургадугаар сарын 10, 10.00цаг, «Quicken Loans Arena»

“Кливленд”

Жэймс (40 + 12 самбар + 8 дамж.), Деллаведова (20), Томпсон (10 + 13 самбар), Мозгов (6 ), Шамперт (3) – гараа; Жэй Ар Смит (10), Жонс (7), Миллер (0).

“Голден Стэйт”

Карри (27 + 6 дамж. ), Томпсон (14), Грин (7 + 7 самбар), Богут (4), Барнс (0) – гараа; Игудала (15), Ли (11), Изели (5 + 7 ), Ливингстон (4), Барбоза (4).

Ийм санаанд оромгүй өрнөл НБА-гийн талбайд “хийсэж” байна гэдэг нь гайхалтай. Финалын анхны тоглолтын дараа Карри Ирвинг гэмтэж “Голден Стэйт” эхнийхээ ялалтыг авах үед “Кливленд” –ийг “оршуулчихсан” байсан шүү дээ. Улиралын тэмцээний аварга, Лигийн шилдэг хамгаалалттай, шилдэг доволгоотой, шилдэг дасгалжуулагч нарын багтай хамгийн гол нь улиралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчтой багийн эсрэг үеэ өнгөрөөсөн “хөгшчүүл” хэтрүүлж хэлэхэд өчигдрөөс эхлээд НБА-д тоглож эхэлсэн залуучууд, тал нь гэмтсэн баг, тэр бүр америкчуудын таньж мэдэхгүй израйль дасгалжуулагчтай хамт тоглоод хоёр дараалан ялалт байгуулчихлаа гэдэгт итгэхэд тун хэцүү байх чинь. Гэхдээ л энэ үнэн юм. Гурав дахь тоглолтод Жэймсээс гадна нөгөө австрали залуу бас л үзүүлж өглөө. Нэг л эв хавгүй хөдөлгөөнтэй, залалт, шидэлт нь гажиуд ийм залуу ялна гэсэн итгэл зүтгэлээрээ бусдыгаа уриалан дуудаж байна. Деллаведова гэх нэг их урт нэртэй залууг хагас жилийн өмнө хамаатан садангаас нь өөр хүмүүс таньдаггүй байсан гэвэл нэг их буруудахгүй. Өнөөдөр тэр Кливленд хот, Австрали тивийн нэг номерийн алдартан болчихоод гүйж явна.

“Голден Стэйт” тоглолтын төгсгөлд 17 оноогоор хоцорч явснаа тун сайн нөхөж ганцхан онооны зөрүүн дээр авчирсан ч түүнээс цааш тэмүүлж чадсангүй, хугацааг дууслаа. Тоглолтын тооны харьцаа хэдийгээр Леброны багийн талд байгаа ч ихэнх мэргэжилтэнгүүд Карригийн баг эцсийн нийлбэр дүнгээрээ ялалт байгуулна гээд л байх юм. Уг нь гурав дахь тоглолтод ялсан багийн 87 хувь нь хожим аварга болдог түүхтэй юм билээ. Дөрөв дэх тоглолт баасан гаригт Кливленд хотод зохиогдоно.

Д,Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *