Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсад элэгний “Харвони” эмийг 400 доллараар нийлүүлнэ

Элэгний С вирүсийг эмчлэх “ХАРВОНИ” эмийг Монгол улсад 400 доллараар нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” компанийн удирдлагууд албан ёсоор мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэнд,спортын яам АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” компанийн хооронд элэгний архаг С вирүсийн халдварыг эмчлэх “ХАРВОНИ” эмийг Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. “Санамж бичиг”-т ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” компанийн захирал ноён Аарон Бримкворф нар гарын үсэг зурлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 2015 оны гурван сард АНУ-ын Санфранциско хотод айлчлах үеэрээ “Gilead Scienses” компаны төв байранд элэгний С вирүсийг эмчлэх “ХАРВОНИ” эмийг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар анхны уулзалт хийж байсан юм.

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирүсийг эмчлэх “ХАРВОНИ” (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд олон улсад нийлүүлэгдэж байгаа хамгийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр болж байна.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 орчим мянган хүн С вирүсийн идэвхитэй халдвар тээгч байгаа бөгөөд, 50 гаруй мянган хүн яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтэнүүд гаргажээ.

ХАРВОНИ эмийг хэрэглэх заавар: Уг эмийг эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жорын дагуу ууж хэрэглэнэ, Бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна. Эмийг “Gilead sciences”-ийн албан ёсны нийлүүлэгч “Омбол” хэмээх компани нийлүүлэх юм байна.

Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд, үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүнд 96-99 хувь байжээ. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 гаруй улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *