Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол, найруулагч УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Чөлөөт хос” хилэнт, инээдмийн жүжиг маргааш 18:00 цагт УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглогдох юм байна. Энэхүү бүтээл нь УДЭТ-ын уран бүтээлчдийн хэрэгжүүлсэн бэсрэг жүжгүүдийн зургаа дахь уран бүтээл, насанд хүрэгчдэд зориулсан хайрын сэдэвт хилэнт, инээдмийн жүжиг юм.
Түүнчлэн “Гэгээн муза-12” олон улсын театрын наадамд хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшиж байгаа аж. Жүжгийн гол дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Баясгалан оны шилдэг уран бүтээлд олгодог шагналыг хүртсэн билээ.