Categories
мэдээ нийгэм

Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн анхааралд

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ.

Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгч та бүхэн өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу.

Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зурагаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу!

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрэглэгч та бүхэн ирэх халаалтын улиралыг өнөтэй давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай зохион байгуулах юм. Иймд зуны засварын хугацаанд доор дурьдсан зөвлөмжийн дагуу өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд дараах засвар үйлчилгээг хийхийг зөвлөж байна. Үүнд:

А.Дулааны узель, шугам сүлжээнд

1.Дулааны худаг, узелийн хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон хаалтуудыг сольж, шинэчлэх.

2.Өөрийн эзэмшлийн шугамын суваг, худгийг цэвэрлэж, худгийн шат, тагны бүрэн бүтэн байдлыг хангах. /хүн, амьтан унаж гэмтэхээс сэргийлэх/

3.Ажиллахгүй, дутуу байгаа хянах хэмжих хэрэгслүүдийг гүйцээж суурилуулах.

4.Халаах гадаргуу бохирдсон бойлерыг угааж, цэвэрлэх, хүчин чадал багадсан бойлерын халаах гадаргууг нэмэгдүүлэх.

5.Ажиллахгүй болсон халаалт, хэрэгцээний халуун усны автомат тохируулагчийг засаж ажиллагаанд оруулах. Автомат тохируулагчгүй бойлерт

шинээр автомат суурилуулах.

5.Гадна дулааны шугам, узелийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.

Б.Халаалтын системд

1.Дотор халаалтын системийн тараалтын шугам, халаах хэрэгслэл, таслах хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон бөглөөтэй шугам,

барьдаггүй таслах хаалт, бохирдсон халаах хэрэгслүүдийг сольж шинэчлэх.

2.Жигд халдаггүй халаалтын системд тохируулга хийх балансын хаалт суурилуулах, буруу холболтыг засах.

3.Халаалтын дотор системийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.

Та бүхэн засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихийг хүсье!

Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК

Холбогдох мэдээллийг тус компаний Дуудлагын төвийн 7004-7005 дугаараас лавлана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *