Categories
мэдээ нийгэм

Зарим илгээмжээс татвар авахгүй

Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзэж зарим илгээмжийн тоо ширхэг, үнийн дүнгээс хамаарч татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэлжээ. Ингэснээр гадаадын аль ч улсаас шуудангаар дамжуулан илгээсэн бараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнэтэй бол татвараас чөлөөлөгдөх юм байна. Тодруулбал Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д зааснаар “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Мөн НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан, энэ сараас мөрдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл нэг сая 920 төгрөгөөс ихгүй барааг хувь хүний нэр дээр явуулсан бол тухайн иргэн татвар төлөхгүй гэсэн үг юм. Иргэдийн хувьд “Ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэсэн тодотголыг анхаарах ёстой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *