Categories
гадаад мэдээ

Гүнж Кейт энэ сард хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямийнгэргий гүнж Кейт удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ. Букингемийн ордноос мэдэгдсэнээр гүнж энэ сарын сүүлээр Сент-Мэри эмнэлэгт амаржих юм байна.

Харин хүүхэд нь хүү, охины аль нь болохыг мэдээгүй гэнэ. Залуу хунтайж бүл нэмэх нь хатан хааны гэр бүлийн хувьд чухал үйл явдал юм. Учир нь хаан ширээг залгамжлагчийн жагсаалтад өөрчлөлт орно. Түүнээс гадна өдгөө хоёр настай хунтайж Жорж дүүтэй болох юм.

Дашрамд дурдахад Сент-Мэри эмнэлэг мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар ажилладгаараа алдартай. Тус эмнэлэгт хунтайж Уильям, Харри, Жорж нар мэндэлсэн. Гүнж Кейтийн хэвтэх тасаг нь нэг хоногийн 5000 фунт стерлингийн төлбөртэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *