Categories
мэдээ спорт

“Дундговь Альянс Тех Харцага” финалд шалгарлаа

-Баасан гаригт болсон тоглолтод өрсөлдөгчөө хожсоноор “Дундговь Альянс Тех Харцага” аваргын төлөө шалгарлаа-

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын нээлт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлж байсан билээ. Анх удаа 11 баг өрсөлдсөн “Супер лиг”-ийн флэй-оффын хагас шигшээ тоглолтууд өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Тэгвэл энэхүү тоглолтын цувралыг 4:0-оор “Дундговь Альянс Тех Харцага” баг тэргүүлж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэд “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багтай хагас шигшээд таараад байсан бөгөө өчигдөр(IV.10) дөрөв дараалсан хожлоо авснаар финалд шалгарлаа. Харин нөгөө нэг эрхийн төлөө “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд өрсөлдөж байна.

Цуврал 4:0

  • “Дундговь Альянс Тех Харцага” vs “Увс Эрдэнэдрийлинг Ригс” – 93:86
  • “Дундговь Альянс Тех Харцага” vs “Эрдэнэдрийлинг Ригс” 85:83.
  • “Дундговь Альянс Тех Харцага” vs “Увс Эрдэнэдрийлинг Ригс” – 91:79
  • “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Дундговь Альянс Тех Харцага” – 93:97 /Нэмэлт цагт/

Цуврал 2:1

  • “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” – 96:114
  • “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” 118:100
  • “Дорнод Танан Гарьд” vs “SBL Хасын Хүлэгүүд” 122:101 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *