Categories
мэдээ нийгэм

Ахмад дайчид бүх төрлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчино

Эх орны дайны Ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс манай улсын ахмад дайчдад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Ялалтын 70 жилийн ойн медалиар шагнаж байгаа билээ. Мөн ахмад дайчид ОХУ-д очиж Ялалтын баярын арга хэмжээнд хүртэл оролцохоор болсон.
Үүнтэй холбоотойгоор эх орны дайны ахмад дайчид Ялалтын баярын өдрүүдэд бүх төрлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам гаргасан талаар ОХУ-ын хэвлэлүүд онцолж байна.
Онгоц, галт тэрэгний тасалбарыг ахмад дайчдад үнэ төлбөргүй олгож, Москва хотод болох баярын арга хэмжээнд оролцох ахмад дайчдад зочид буудлууд хамгийн бага үнээр үйлчлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *