Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Босоо хөх Монгол” бүлгэмээс тайван жагсаал хийнэ

Ерөнхийлөгчийг огцруулахаар суулт зарлаад байсан “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн тэмцлээ түр завсарлажээ. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 5-нд Чингисийн талбайд Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцсэн тайван цуглаан зохион байгуулахаар холбогдох газраас зөвшөөрлөө авсан байна. Энэ талаар тус бүлгэмээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлгэмийнхэн өмнө нь Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж, суулт зарлаж байсан юм. Энэ үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаад ирэхэд бүлгэмийн гишүүдийн улстөрийн суултад хэрэглэж байсан уриа лоозон, төмөр самбар, иргэдээс санал хурааж байсан ширээ зэрэг нь хулгайд алдагдсан аж. Түүнээс үүдэж суултаа завсарласан юм байна. Мөн энэ хэргийг шалгуулахаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Тэднийг мөн иргэний нийгмийнхэнтэй хамтарч өлсгөлөн зарлах үеэр машиных нь цонхыг хагалах, шөнө оройн цагаар олон залуус дагах зэргээр амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *