Categories
мэдээ нийгэм

Одонтой ээжүүдийг хүлээн авч уулзлаа

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний танхимаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус дүүргээс сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид болон алдарт эхийн одонтой залуу ээжүүд хоорондын уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус дүүргийн алдарт эхийн I , II дугаар одонтой 27-40 насны 100 ээжүүд оролцсон бөгөөд оролцогчдод УИХ-ын гишүүн С.Одонтуяа, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид мэдээлэл хийж эхчүүд, хүүхдийн талаар УИХ дээр хэлэлцэгдэж буй хууль тогтоомж, нийслэл, дүүргийн зүгээс хийгдэж буй ажлын талаар танилцуулж санал солилцлоо.

Залуу одонтой ээжүүдийн зүгээс хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн даатгал, хүүхдийн цэцэрлэгийн асуудал, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг олон асуудлаар өөрсдийн саналаа илэрхийлж, ажил хэрэг болгохыг гишүүд, төлөөлөгчиддөө хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *