“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болсон байна. Энэхүү үзлэг нь тавдугаар сарын 5-нд Орхон, Булган аймгаас эхлэн нийт 12 аймаг, хоёр сумын иргэдийг хамрах юм байна.
Үзлэгийн хуваарийг танилцуулья:
V.11-22 нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд,
V.18-23 нд Өмнөговь,
V.25-29 нд төв аймаг,
VI.1-13 нд Архангай, Өвөрхангай,
VI.8-13 нд Сүхбаатар,
VI.15-20 нд Говь-Алтай,
VI.15-25 нд Увс аймагт тус тус ажиллана.
Үзлэгт хамрагдах иргэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлэх ёстой байна.