Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр нөхөн олгохоор болсон. Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга байсныг 230 мянган төгрөг байхаар тогтоосон.
Уг шийдвэрийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд ахмадууд гуравдугаар сарын тэтгэврээ авахдаа хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдлээ нөхөж авах юм байна.