Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг үзүүлбэрүүд Монголд тоглоно

Дэлхийн цирк Монголд-2015” хэмээх Олон улсын циркчдийн шилдэг тоглолтыг “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас зохион байгуулах ажээ. Монголын циркийн тайзнаа гайхамшгийг үзүүлэх уг тоглолт ирэх сарын 23-нд болно.

Тоглолтод АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. Тус тоглолтод Вьетнамын сургуультай сармагчин, Испанийн илбийн гайхамшиг, Беларусийн дамнуурган дээр үсрэгчид зэрэг гайхалтай үзүүлбэрүүд багтжээ. Тоглолт долоо хоног үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *